МУИС-ийн Мэдээллийн Технологи, Электроникийн Сургуулийн Хэрэглээний Математикийн тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уламжлалт "Хэрэглээний математик 2023" долоо дахь удаагийн эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтэн, багш, оюутнууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Энэ удаагийн Хэрэглээний математик 2023 эрдэм шинжилгээний хурал нь хэрэглээний математикийн ухааны хөгжлийн чиг хандлага, онол практикийн асуудлууд, эдийн засаг, инженерчлэл, нийгэм, банк санхүү, даатгал зэрэг нийгмийн салбаруудад тулгарч байгаа болон тулгарч болох математик асуудлуудыг тодорхойлох, арга туршлагаа солилцох, үр ашигтайгаар шийдвэрлэх, хамтран ажиллахад энэ хурлын ач холбогдол оршино.
2023 оны 11 сарын 1 — 2023 оны 12 сарын 6
2023.12.07
2023 оны 12 сарын 9 Бямба гараг
МУИС-ийн Төв номын сан 502 тоот хурлын танхим