"Хэрэглээний математик 2020" дөрөв дэх удаагийн эрдэм шинжилгээний хуралд эрдэмтэн судлаачид, салбарын мэргэжилтэн, багш, оюутнууд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Тус эрдэм шинжилгээний хурал нь математик, статистикийн онол, практик хэрэглээний асуудлуудаас гадна уур амьсгал, газарзүй, байгаль экологийн асуудлыг хэлэлцэж, мөн бусад салбарт тулгарч байгаа асуудлуудыг математик арга аргачлалаар үр ашигтай шийдвэрлэх, арга туршлагаа солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.
2020.10.01 - 2021.01.17
Бүртгэлийн хураамж: 50000 төгрөг
Хураамжийг Төрийн банкны 106000003311 тоот дансанд тушаах бөгөөд хүлээн авагчийг "МУИС-ийн ХШУИС", гүйлгээний утгыг "Хэрэглээний математик 2020 + овог нэр + байгууллага" байдлаар бичнэ.
COVID-19 вирусын цар тахлаас үүдэлтэй бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан хурал тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.